PilotЭхний 5 байгууллагад 30 хоногийн туршилт

Өгөгдлөөсшийдвэрт.

Монголын 22,406 импортын эх бүртгэлийг компани, модель, даац, огноо, үнийн түвшинд хайж, харьцуулж, бизнесийн дараагийн шийдвэрээ хурдан гаргана.

Бүртгэл бүр эх мөр рүүгээ буцна Хамралтын төлөв ил харагдана Эрхээр хязгаарлагдсан орчин

Нэг шүүлтүүрт нэгтгэсэн хэмжигдэхүүн

01 / Сан22,406Нэгдсэн санд индексжсэн импортын эх бүртгэл
02 / Компани3,678Ялгаатай импортлогч компанийн нэр
03 / Модель1,912Модель, нэр төрлийн ангилал
04 / Хайлт19,486Утгын хайлтын вектор индекс

Тоонууд үндсэн санд 2026.09.21-нд хийсэн шинэчлэлтийн дараах хэмжилт. Хамрах үе: 2025.01–2026.08.

Бүтээгдэхүүн

Судалгааны ажлын урсгал бүхэлдээ.

Хоосон чатнаас биш, тодорхой шийдвэрийн асуултаас эхэлнэ. Үр дүн бүр эх сурвалж, хамралт, тооцооны тайлбартай.

Сегмент ба шүүлтүүр

Олон нөхцөлөөр шүүж, сегментээ хадгална

Даац, түлш, хроп, хөтлөгч, үйлдвэрлэсэн он, компани, огноо — олон нөхцөлийг зэрэг тавьж, өөрийн зах зээлийг яг таг тодорхойлно.

Даацын ангиллаар22,406 мөрХадгалах ↗
0.35 т2,140
0.85 т1,612
1.5 т1,204
2.0 т883
Даац тодорхойгүй — нуухгүй, тусад нь1,297
Харьцуулалт

Хоёр компанийг зэрэгцүүлнэ

Модель, даацын бүтэц, дундаж үнэ, сарын хөдөлгөөнийг нэг дэлгэцэн дээр тулгана.

Нийт нэгж
412
287
Дундаж үнэ
$8,240
$9,110
Модель
14
9
Компани АКомпани Б
Тайлбар ба эх сурвалж

Тоо бүр тайлбар, эх мөртэй

Гарсан тоог л тайлбарлана. Таамаг нэмэхгүй — баримт → тайлбар → сонголт → шалгах мэдээлэл.

2026 онд импорт яагаад өссөн бэ?

Сонгосон сегментэд 2026.04 → 2026.08 хооронд импортын хэмжээ өссөн. Энэ нь борлуулалт өссөн гэсэн үг биш — нөөц бүрдүүлэлт, нэг удаагийн том захиалга нөлөөлж болзошгүй.

22,406 мөрХамралт: 20 сарСарын нийлбэр
Хамралтын ил тод байдал

Мэдээлэлгүй сарыг 0 гэж дүрслэхгүй

Сар бүрээр бүрэн / хэсэгчилсэн / мэдээлэлгүй төлөв харагдана.

2025.012025.102026.08
БүрэнХэсэгчилсэнМэдээлэлгүй
Утгын хайлт

Монгол, латин нэршил нэг дор

Товчилсон, алдаатай бичлэгийг нэг ангилалд холбоно.

Тайлан ба экспорт

Сегментээ хадгалж, удирдлагад нэг хуудсаар хүргэнэ

Хадгалсан сегментээ дараа сард нэг товшилтоор нээж, Excel, PDF тайлан болгон багтаа хуваалцана. Эрхийн түвшнээр экспорт хязгаарлагдана.

XLSX
Сегментийн тойм22,406 мөр · нэгдсэн Excel эхүүд
PDF
Удирдлагын тайлан2026.08 · 1 хуудас
SRC
Эх мөр #4,812эх файл · sheet 07
Өгөгдлийн хамрах хүрээ

Ямар өгөгдөл бэлэн байна вэ

Ил тод байдал нь бүтээгдэхүүний нэг хэсэг. Бэлэн сегмент, хамрагдсан хугацаа, дутуу хэсгийг нуухгүй харуулна.

Хамралтын тайлан авах

Ачааны & түгээлтийн машин

Бэлэн
22,406платформ дээр бэлэн эх бүртгэл

Даац, түлш, хроп, хөтлөгч, үйлдвэрлэсэн он, статистик үнэ, импортлогч компаниар задарсан.

2025.01–2026.0820 сарын хамралт

Нэгдсэн импортын сан

Индексжсэн
23,362нийт импортын тоо хэмжээ

Цэвэрлэгээ, нэршлийн нэгтгэл, чанарын шалгалтын дараа сегмент тус бүрээр нээгдэнэ.

Шалгалтын шатандЭх мөр хадгалагдсан

Утгын хайлтын индекс

Бэлэн
19,486вектор, 384 хэмжээс

Монгол, латин, товчилсон нэршлийг нэг ангилалд холбож хайхад ашиглана.

multilingual-e5Hybrid search

Тусгай зориулалтын техник

Төлөвлөж буй
—ангилал бэлтгэгдэж байна

Краны, өргөгч, барилгын тусгай техникийн ангилал, даацын стандартчилал.

Дараагийн сегмент

Сэлбэг ба эд анги

Төлөвлөж буй
—эрэлтээр нээгдэнэ

Ширхэг, кг зэрэг хэмжих нэгжийг тусад нь стандартчилсны дараа нээнэ.

Pilot шаардлагатай

Тоног төхөөрөмж, барилгын материал

Төлөвлөж буй
—судалгааны шатанд

Салбар бүр тусдаа өгөгдлийн ангилал, мэргэжлийн шалгалт, төлбөртэй туршилттай нээгдэнэ.

2027 төлөвлөгөө
Шийдэл

Excel файл биш — шийдвэр.

XData-г дараах давтагдах ажлуудад зориулж бүтээж байна: шинэ харилцагч олох, өрсөлдөгч тандах, импортын дата нэг дороос.

01

Зах зээлд орох

Зорилтот сегмент, гол импортлогч, үнийн жишгийг тодруулж, эхний байр сууриа тодорхойлно.

02

Импортын захиалга төлөвлөх

Импортын хөдөлгөөний дохиог өөрийн нөөц, борлуулалтын төлөвлөгөөтэй тулган шийдвэрлэнэ.

03

Өрсөлдөгч хянах

Сар бүр гараар давтдаг судалгааг хадгалсан сегмент, өөрчлөлтийн тайлангаар орлуулна.

04

Үнийн судалгаа

Ижил нөхцөлийн жигнэсэн дундаж үнэ, хамрагдсан мөрийн тоотой хамт — холимог дундажгүй.

05

B2B борлуулалт ба лид

Техник оруулдаг компаниудад сэлбэг, үйлчилгээ, санхүүжилтийн санал хүргэх зорилтот жагсаалт.

06

Удирдлагын тайлан

Сегментийн байр суурь, сарын тойм, шийдвэрийн үндэслэлийг нэг хуудсаар удирдлагад хүргэнэ.

Хэрхэн ажилладаг

Түүхий файлаас шалгаж болох шийдвэр хүртэл.

Өгөгдлийг XData-ийн баг цуглуулж, цэвэрлэж, баталгаажуулж нийтэлнэ. Хэрэглэгч файл оруулах шаардлагагүй.

01

Өгөгдөл цуглуулах

Эрх нь тодорхой эх сурвалжаас өгөгдлийг авч, эх файл, эх мөрийг хэвээр хадгална.

02

Цэвэрлэж нэгтгэх

Давхардал арилгаж, компани, брэнд, моделийн нэршлийг нэг стандартад холбоно.

03

Баталгаажуулах

Тоо, үнэ, огноог шалгаж, эргэлзээтэй мөрийг хүний хяналтад оруулж, хувилбартай нийтэлнэ.

04

Шийдвэрт хүргэх

Шүүлтүүр, харьцуулалт, үнийн жишиг, тайлбар — тайлан болж таны шийдвэрт ордог.

Аргачлал

Яагаад итгэж болох вэ

Өгөгдөлд тулгуурласан. Тайлбартай. Шалгаж болох. Энэ гурав нь брэндийн уриа биш, ажлын журам.

Бид юу амлахгүй вэ

"100% алдаагүй", "хязгааргүй хүчин чадал", "аналистыг бүрэн орлоно" гэж хэлэхгүй. Хугацааны хэмнэлтийн хувийг pilot дээр хэмжиж байж зарлана.

Эх мөр рүү буцна

Бүртгэл бүр эх файл, sheet, мөрийн дугаартай холбогдсон. Дүгнэлт бүрийг эх өгөгдөл дээр нь шалгаж болно.

Хамралтыг нуухгүй

Сар бүрээр бүрэн / хэсэгчилсэн / мэдээлэлгүй төлөв харуулна. Хамрагдаагүй сарыг 0 гэж дүрслэхгүй.

Үнийг ижил нөхцөлөөр

Жигнэсэн дундаж үнэ, хамрагдсан мөрийн тоотой хамт. Ханш дутвал тооцоог "—" гэж илэрхийлнэ.

Хүний хяналттай ангилал

Нэршлийн толь, мэргэжлийн шалгалт, засварын түүх. Автомат ангилал дангаараа эцсийн шийдэл болохгүй.

100 хяналтын асуулт

Нийтлэх бүрд эх мөрөөс шалгасан хяналтын асуултын багц ажиллаж, график бүрийн нийлбэр таарч байгааг батална.

Импорт ≠ борлуулалт

Импортын хөдөлгөөнийг борлуулалтын өсөлт гэж тайлагнахгүй. Боломжит тайлбар, шалгах мэдээллийг хамт өгнө.

Салбар

Хэнд зориулагдсан бэ

Импортын хөдөлгөөнөөс шийдвэр гаргадаг бүх баг.

Импортлогч, дистрибьютер Албан ёсны дилер Сэлбэг ба үйлчилгээ Лизинг ба санхүү Логистик ба тээвэр Даатгал Зөвлөх ба судалгаа Барилга, тоног төхөөрөмж
Үнэ

Багц ба үнийн санал

Эхлээд үнэгүй demo, дараа нь 30 хоногийн төлбөртэй pilot. Үр дүн нь батлагдсан тохиолдолд л сарын багц руу шилжинэ.

Pilot

490,000₮/ 30 хоног

Эхний 5 байгууллагад — үр дүнг хэмжих туршилт

  • 1 сегмент, 1 бодит шийдвэр
  • 2 удаагийн сургалт
  • Хэмнэсэн хугацааны тайлан
Pilot ярилцах

Essential

390,000₮/ сар

Жижиг импортлогч, нэг хэрэглэгч

  • 1 эрх, 1 салбар
  • Шүүлтүүр, график, задаргаа
  • Эх мөрийн нотолгоо
Сонгох

Business Түгээмэл

790,000₮/ сар

Тогтмол судалгаа хийдэг баг

  • 3 эрх, компани харьцуулалт
  • Хадгалсан судалгаа, сэрэмжлүүлэг
  • Тайлан экспорт, хэмжээндээ багтсан AI
Demo захиалах

Enterprise

1.49 сая₮/ сар · эхлэх үнэ

Олон багтай байгууллага

  • 5 эрхээс, тусгай хүрээ
  • Audit, эрхийн удирдлага
  • Тусламжийн гэрээ · API тусад нь
Холбоо барих
Тусгай судалгаа

Нэг том шийдвэрт зориулсан гүнзгий судалгаа: асуулт, хүрээ, ажлын цаг, үр дүнг гэрээгээр тогтооно. 1.5–5 сая₮ / төсөл.

Санал авах

Үнэ нь 2026.09-ний санал бөгөөд НӨАТ ороогүй. Demo үнэгүй бөгөөд зөвшөөрсөн жишээ өгөгдөл дээр ажиллана. Эцсийн хүрээ гэрээгээр баталгаажна.

30 хоногийн pilot

Танай сегментээр гурван шийдвэрийн судалгаа хийж үзье.

Одоо зарцуулж буй хугацаатай нь харьцуулъя. Үр дүн нь ашиглагдвал сарын багцад шилжинэ — эсрэг тохиолдолд шалтгааныг нь бичгээр хэлнэ.